Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ

Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох, иргэд, даатгуулагчдын хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ.
Иргэд, даатгуулагчид өөрийн хүссэн газар, байршлаасаа нийгмийн даатгалын байгууллагын https://portal.ndaatgal.mn/ сайтаар нэвтрэн орж, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар гаргах боломжтой болсон нь цаг хугацаа, зардал хэмнэхэд дэмжлэг үзүүлнэ.
Цаашид нийгмийн даатгалын байгууллага нь их өгөгдөлд суурилсан ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүргэх үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
