“Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана

2026-04-08 15:001min
665903108_1252642520374691_6743845876185608628_n (1)

Хүүхдийн аюулгүй орчинд тоглох эрхийг хангах зорилготой “Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачилан 9 дүүргийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна. Дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн нөхцөл байдалд үнэлгээ хийж, стандарт шаардлага хангахгүй, элэгдэж эвдэрсэн, осол гэмтэл үүсгэх эрсдэлтэй тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.

Мөн тоглоомын талбайн орчны аюулгүй байдлыг хангах үүднээс,

📌 Гэмтэл бэртлээс сэргийлэх зориулалттай зөөлөвч, хамгаалалтын гадаргууг нэмэгдүүлэх
📌 Хяналтын камер, гэрэлтүүлгийг сайжруулах
📌 Стандартын шаардлага хангасан тоглоомын хэрэгсэл суурилуулах
📌 Хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан анхааруулах тэмдэг, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.
📌 Гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулахаар зорьж байна.

Энэхүү ажлын үр дүнд хүүхэд эрүүл, аюулгүй орчинд тоглож хөгжих нөхцөл бүрдэж, осол гэмтлийн эрсдэл буурах ач холбогдолтой юм.