Өөд болсон иргэний хувьцааг үр хүүхдэд нь өвлүүлэх шийдвэр 6 дугаар сараас хэрэгжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Шударга өрсөлдөөн, бизнесийн орчны асуудлыг хариуцсан зөвлөх О.Батхүү 11-11 төвд мэдээлэл хийлээ.
Тэрбээр Эрдэнэс Таван Толгойн ХК-ийн 1072 хувьцааг өвлөх эрхийг нээсэн Засгийн газрын шийдвэрийн талаар тайлбар өгсөн байна. Тус компани хувьцаагаа 2012 оноос олгож эхэлсэн бөгөөд 2012-2026 оны хооронд өөд болсон 130 мянган иргэний хувьцаа болон хувьцаанд ногдох ашгийг ар гэр, үр хүүхдэд нь өвлүүлэх шийдвэр гарсан бөгөөд энэ нь 2024 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
О.Батхүү төрийн албан хаагчид иргэдийн санал бодлыг сонсож, асуудлыг шийдэх үүрэгтэй болохыг онцолсон бөгөөд 11-11 төв нь иргэдийн санал гомдлыг хүлээн авах гол суваг болж ажилладаг гэдгийг дурдсан.
Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа энэ үед төрийн байгууллагуудын зөвшөөрөл, бичиг баримтын асуудалд хүнд суртал гаргахгүй байхыг анхааруулсан байна. ТҮЦ-ний асуудалд Засгийн газар зам, талбайд эргээд тавих шийдвэр гаргаагүй гэдгийг мөн мэдээлжээ.
