Монгол орны гол мөрнүүд түр зуур үерлэж болзошгүй байна
2026-04-30 17:001min

Монгол орны ихэнх гол мөрний тавдугаар сарын усны дундаж түвшин бага байх төлөвтэй ч хур тунадасны эрчимжилээс үүдэн түр зуур үерлэх эрсдэлтэй байна.
Цаг уурын байгууллагын мэдээллээр, Монгол орны ихэнх гол мөрний тавдугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч түр хугацаанд орсон хур тунадасны эрчимжил, хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэж болзошгүй нөхцөл үүсч байна.
Иймд гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
