АНУ-ын Номхон далайн бүс нутагт олон улсын ахлагчдын тэмцээн болно
2026-04-30 15:001min

АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа зохион байгуулагдах “Pacific Land Forces Team Readiness Challenge” тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний шилдэг зургаан ахлагч оролцоно.
АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа Зэвсэгт хүчний ахлагч нарын дунд “Pacific Land Forces Team Readiness Challenge” олон улсын тэмцээн зохион байгуулагдана. Монгол Улсын Зэвсэгт хүчний райнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай тэргүүтэй шилдэг зургаан ахлагч энэхүү тэмцээнд оролцохоор багтжээ.
Тэмцээнийг АНУ-ын Номхон далайн армийн командлал болох “United States Army Pacific” зохион байгуулж, Хавайн Оаху аралд 2024 оны тавдугаар сарын 1-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Энэхүү тэмцээн нь цэргийн алба хаагчдын бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэх чадвар, хамтын ажиллагааг сорих зорилготой бөгөөд Монгол, АНУ, Канад, Их Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур зэрэг орны цэргийн алба хаагчид оролцож байна.
