Монголын хоккейн баг III дивизионы В хэсгийн тэмцээнд тавдугаар байр эзэллээ
2026-04-20 18:011min

Xоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионы В хэсгийн тоглолтууд Хонконгт болж, Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтод Филиппиний багийг 13-4 оноогоор яллаа. Хэсгийг Узбекистаны баг тэргүүлж, Монгол тавдугаар байрт орсон байна.
Xоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионы В хэсгийн тоглолтууд өнгөрөгч долоо хоногт Хонконгт зохион байгуулагдлаа. Монголын хоккейн баг эхний дөрвөн тоглолтод дараалан хожигдсон ч хэсгийн сүүлийн тоглолтод Филиппиний багтай 13-4 оноогоор ялалт байгуулж, хэсэгтээ тавдугаар байрт орсон байна.
Хэсгийг Узбекистаны баг тэргүүлж, 2027 онд А хэсэгт дэвшин тоглох эрх авсан бол удаах байрт Хойд Солонгос, Хонгконг, Люксембургийн багууд оржээ. Харин хэсгийн сүүлд нэг ч хожил аваагүй Филиппиний баг орсон байна.
Монгол-Филиппиний тоглолтын шилдэг хамгаалагчаар Г.Бату, шилдэг тоглогчоор У.Цэнгэл, М.Чинзолбоо нар тодорсон байна. Монголын хоккейн баг 2025 онд III дивизионы В хэсэгт тоглох эрхийг авсан юм.
