Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл ташаа болохыг албан ёсоор мэдэгдэв

2026-04-20 13:011min
20260420-130107-file.jpeg
Олон нийтийн сүлжээнд тархаж буй гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл ташаа бөгөөд Засгийн газрын 2022 оны тогтоолоор хүчинтэй хугацааг тогтоосон ч загвар өөрчлөгдөөгүйг албан ёсоор мэдээллээ.

Олон нийтийн сүлжээнд гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл тархаж байгаа нь ташаа, үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар “Үндэсний гадаад паспортын загвар, тодорхойлолт” шинэчлэгдсэн бөгөөд энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жил, 16 хүртэлх насны иргэнд 5 жилээр олгохоор тогтоосон байна.

Гэсэн хэдий ч гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт ороогүй тул иргэд мэдээллийг анхааралтай шүүн тунгааж, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна.