“Мал хулгайлах” гэмт хэргийн 2144 хэрэгт хяналт тавьжээ

Прокурорын байгууллагаас 2025 он болон 2026 оны I улирлын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “.
Орон нутагт мал хулгайлах гэмт хэрэг хамгийн ихээр Хэнтий (326), Дорнод (189), Архангай (193), Сүхбаатар (163) аймгуудад бүртгэгдсэн байна. Нийслэлд хамгийн их тохиолдсон нь Сонгинохайрхан дүүрэгт 65, Баянзүрх дүүрэгт 47, Хан-Уул дүүрэгт 43, Налайх, Багахангай дүүрэгт тус бүр 13 хэрэг бүртгэгдсэн байна.
Прокурорын байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан 551 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд насны хувьд 18 хүртэл насны 6, 18-30 насны 183, 31-44 насны 261, 45-аас дээш насны 101 хүн байна. Хүйсийн хувьд эрэгтэй 538, эмэгтэй 13 хүн байгаа бол ажил эрхэлдэг 66, эрхэлсэн ажилгүй 485 хүн байна.
Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон 393 хүнд холбогдох 246 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд 239 хэрэгт 333 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Үүнд 262 шүүгдэгчид 1-12 жил хүртэл хугацаагаар хорих ял, 29 шүүгдэгчид 6 сараас 4 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 42 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 349.2 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 55.6 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, нийт 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа тул малчид малаа байнга хариулгатай байлгах, тэмдэгжүүлэх, хотын зохион байгуулалтыг сайжруулах, хөршийн холбоог ашиглан хамтран хамгаалах, сэжигтэй үйлдэл илэрвэл цагдаагийн байгууллагад мэдээлэхийг Прокурорын байгууллагаас зөвлөж байна.
