Булган аймагт шатаж байсан гэрээс хоёр иргэнийг аварчээ
2026-04-19 12:001min

Булган аймгийн Рашаант суманд шатаж байсан гэрээс цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь авран сумын эрүүл мэндийн төвд хүргэсэн байна.
Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын орчимд өнөөдөр /2026.04.18/ Монгол гэр болон хашаа шатаж байсныг цагдаагийн газрын хоёр алба хаагч анзаарч, гэрт унтаж байсан хоёр иргэнийг галын голомтоос гаргаж амь насыг нь аварчээ.
Амь нас нь аврагдсан иргэдийг сумын эрүүл мэндийн төвд хүргэж, орон нутгийн иргэдийн хүчээр галыг түргэн шуурхай унтраан, шатаж байсан газрыг нурманд оруулсан байна.
