Улсын хэмжээнд ой, хээрийн 52 удаагийн гал түймэр бүртгэгдэв
2026-04-16 14:301min

Нийслэл болон найман аймгийн 32 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 443.951 га талбай өртжээ. Гал түймрийн аюулаас хүн, мал, эд хөрөнгийг хамгаалсан байна.
Улсын хэмжээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг болон найман аймгийн 32 суманд нийт 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Сүүлийн долоо хоногт эдгээрээс 14 удаагийн гал түймэр гарч, унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
Гал түймрийн аюулаас 40 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч, хоёр автомашиныг авран хамгаалсан бөгөөд гурван айл өрхийн найман иргэн болон 2500 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Түймэрт урьдчилсан байдлаар ойгоос 704 га, хээрийн талбайгаас 443.247 га буюу нийт 443.951 га талбай өртсөн гэж мэдээлжээ.
