Эрүүл мэндийн салбарын цалингийн будлианыг арилгалаа гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэв
2026-04-15 14:001min

Эрүүл мэндийн салбарын цалингийн хуучин, шинэ хоёр системийн будлианыг арилгаж, цагаан нөмрөгтнүүдийг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөллөө. Одоо нэмэгдсэн цалингаасаа илүү цаг, жижүүрийн нэмэгдлээ тооцон авах боломжтой болсон байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд хуучин болон шинэ хоёр төрлийн цалинтай байсан бөгөөд энэ нь цалин нэмэгдсэн ч нэмэгдээгүй мэт будлиан үүсгэж байв. Цалин нэмэгдлийг хуучин цалингаас тооцож, харин татвар, шимтгэлийг нэмэгдсэн цалингаас авдаг байсан нь цагаан нөмрөгтнүүдийн цалингийн бодит өсөлтийг саармагжуулж байлаа.
Тус будлианыг арилгаж, цагаан нөмрөгтнүүдийг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлсөн байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан 5 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдсэн цалингаасаа илүү цаг, жижүүр зэрэг нэмэгдлээ тооцон авах боломжтой болсон юм.
