Жаргалтхаан суманд автобусны осолд орсон 29 хүүхэд эсэн мэнд байна

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг, Дуутын даваа орчимд 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зам тээврийн осол гарсан талаар мэдээлсэн.
Ослолд оролцсон автобусанд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Оюун ухааны академийн тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд зорчиж байсан бөгөөд тэд бүгд эсэн мэнд, биеийн байдал хэвийн байна.
Боловсролын ерөнхий газраас Оюун ухааны академи болон Дорнод, Хэнтий аймгийн Боловсролын газрын удирдлагуудтай холбогдон нөхцөл байдлын талаарх мэдээллийг цуглуулж байна.
Ослын үед автобусанд явсан 23 сурагч, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулж, хоол хүнсээр ханган, сумын нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үзүүлжээ.
Одоогоор холбогдох байгууллагууд нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
