БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын ажлын талаар мэдээлэл өглөө

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр Туулын хурдны замын ажлыг танилцуулсан бөгөөд одоогоор дүгнэлт гараагүйг мэдэгдэв. Менежментийн төлөвлөгөөг батлаагүй байхад ажил эхлүүлсэн тул тухайн компанид торгууль ногдуулах арга хэмжээ авна гэв. Барилга байгууламжийн ажил зөвхөн техникийн нөхцөл авсны дараа эхлэх ёстой гэж онцлов.
Сайд ажлыг түр зогсоосон бөгөөд яам хуульд заасан хүрээнд хяналтаа тавьж байгаа гэдгийг хэллээ. Тэрбээр төсөл хөтөлбөрийг зогсоох, гацаах, дарамт шахалт үзүүлэх зорилго байхгүйг онцлон тэмдэглэв.
Мөн Байгаль орчны яам байгаагийн учир, улсын байцаагч нарыг ажиллуулах хэрэгцээний талаар асуухад, хуулийг хэрэгжүүлэхэд яам анхаарч ажиллаж байгаа бөгөөд төрийн албан хаагчдыг дайрч давшлах шаардлагагүйг дурдав. Иргэд Туул гол, байгаль орчноо хамгаалахыг ойлгоно гэв.
