Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Ган үйлдвэрлэлийн цогцолборын төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллахыг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нарт урьж, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг ирэх сарын 27-ны дотор хүргүүлнэ.
Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт нэг сая тонн болон түүнээс дээш хүчин чадалтай ган үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар барьж байгуулахаар төлөвлөж байна. Урьдчилсан техникийн эдийн засгийн үндэслэлээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам.доллар байхаар тооцоолсон.
Монгол Улс дотоодын гангийн хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувиар хангах хүчин чадалтай үйлдвэртэй болох бөгөөд уг үйлдвэр ашиглалтад орсноор цементийн өртөг хоёр дахин буурах боломжтой гэж сайд Г.Дамдинням мэдээлэв. Төслийн хэрэгжилт нь барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг бууруулах, импортын хамаарлыг багасгах, мөн 1700 орчим байнгын ажлын байр бий болгох зорилготой юм.
