Нийслэлийн ухаалаг камерийн системийн үйл ажиллагаа ба ашиглалт

Нийслэлд ухаалаг камерийн системийг авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд ашиглаж байна. Энэхүү систем нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцох нөхцөлийг бүрдүүлдэг.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд камерийн систем чухал үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг хэрэгжүүлж байна.
Камеруудыг нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналт тавихад ашиглаж, бүтээн байгуулалтын ажлыг бодит цагийн хяналт дор явуулж байна. Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашиглах боломжтой болсон.
Мөн болзошгүй гамшиг, ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
