Цагдаагийн байгууллага залилангийн 15 гэмт хэрэг бүртгэгдсэнийг мэдээлэв
2026-04-08 19:301min

Энэ сарын 5-нд цагдаагийн байгууллагад залилах 15 гэмт хэрэг бүртгэгдэж, нийт 41 сая гаруй төгрөг залилсан байна. Сэжигтэй линк дээр дарж, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхаарууллаа.
Цагдаагийн байгууллага энэ сарын 5-нд залилах 15 гэмт хэрэг бүртгэгдсэнийг мэдээлэв. Залилах гэмт хэргийн дийлэнх нь “KFC”, “Pizza Hut” зэрэг сүлжээ хоолны газрын нэрийг барьсан 11 удаа болон банкны нэрийг барьсан 4 удаа үйлдэгдсэн бөгөөд нийт 41 сая гаруй төгрөг залилсан байна. Цагдаагийн байгууллага нь банкны нэр барьсан сэжигтэй линк дээр дарж болохгүй, хувийн мэдээлэл болон нэвтрэх нууц үгээ бусдад өгөхгүй байхыг, мөн судалгаа бөглөвөл мөнгө өгнө гэсэн мэдээллийг сайтар шалгахыг сэрэмжлүүлэв.
