Ерөнхий сайд Н.Учрал төрийн албан хаагчдын ажлын зохицуулалтыг шинэчиллээ
2026-04-08 18:301min

Ерөнхий сайд Н.Учрал төрийн албан хаагчдаас тайлан нэхэх байдлыг зогсоож, зайнаас ажиллах болон амралтын өдрөөр ажиллуулахгүй байх шийдвэр гаргалаа. Мөн төрийн албаны сул 3000 орон тоонд шинээр хүн авахгүй байх үүрэг өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал төрийн бүх шатны удирдлагуудад албан хаагчдаас тайлан нэхдэг байдлыг зогсоох шийдвэр гаргалаа. Тэрбээр төрийн албан хаагчдыг ажлын таван өдрийн нэг өдөрт нь зайнаас ажиллуулахыг зөвшөөрсөн байна. Мөн төрийн албан хаагчдыг амралтын өдрөөр ажиллуулахгүй байх үүргийг холбогдох яам, аймаг, нийслэл, дүүргийн бүх шатны удирдлагуудад өглөө. Түүнчлэн төрийн албаны сул 3000 орон тоонд шинээр хүн авахгүй байх шийдвэрийг гаргасан байна.
