2026 оны 5-7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, Тоон загварчлал, Судалгааны Хэлтсээс 2026 оны 5-7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Энэхүү урьдчилсан төлөвийг weather.gov.mn цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн нийтэлдэг байна.
2026 оны 6-р сард Увс, Завхан, Баян-Өлгийн зүүн хойд хэсэг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас орчим байх бол бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд Увс, Завхан, Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын зүүн хойд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бол Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна.
7-р сард нийт нутгаар хур тунадас олон жилийн дунджаас бага байх урьдчилсан төлөв гарчээ.
Ирэх саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас зүүн хэсгээр бага орох төлөвтэй байгаа нь салхи шуурганы давтамж ихсэх, хуурайшилт нэмэгдэх хандлагатай байгааг илтгэж байна.
