Монголын циркчид “Циркийн 7 хоног” арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулна

2026-04-08 15:001min
20260408-150035-file.jpeg
Монголын циркийн уран бүтээлчид Сүхбаатарын талбайд "Циркийн 7 хоног" арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн өдөрт гурван удаа үнэ төлбөргүй тоглолт үзүүлнэ.

Монголын циркийн уран бүтээлчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэн Сүхбаатарын талбайд “Циркийн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Энэ арга хэмжээ нь энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн нэг долоо хоногийн турш өдөрт гурван удаа үнэ төлбөргүй тоглолт үзүүлэхээр төлөвлөгдсөн байна. Улаанбаатар хотын иргэд энэхүү арга хэмжээгээр циркийн урлагийн гайхамшгийг үнэгүй үзэх боломжтой юм.