УИХ-ын даргын томилгооны асуудлаар нэг хоногийн завсарлага авлаа
2026-04-02 17:301min

УИХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлгээс завсарлага хүсч, дэд даргын шийдвэрээр нэг хоногийн завсарлага авлаа.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Гэвч хуралдааны эхэнд Ардчилсан намын бүлгээс ажлын гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан байна. Үүний дараа УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн зүгээс нэг хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэв. Ингэснээр УИХ-ын даргын томилгооны асуудал маргааш хүртэл хойшиллоо.
