Дуудлагын жолоочоос дээрэмдүүлсэн хэргийг шалгаж байна
2026-04-01 20:301min

Баянгол дүүргийн цагдаагийн газраас дуудлагын жолоочоос дээрэмдүүлсэн гэх хэргийг шалгаж байгаа бөгөөд иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баталгаат такси ашиглахыг зөвлөж байна.
Баянгол дүүргийн цагдаагийн газраас дуудлагын жолоочоос дээрэмдүүлсэн гэх хэргийг шалгаж байна. Энэхүү хэрэг нь энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 04 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн юм. Тодруулбал, нэг иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын жолооч дуудаж, ирсэн бүлэг этгээдүүд гар утас болон биед нь байсан үнэт эдлэлүүдийг нь дээрэмдсэн байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аюулгүй байдлаа ханган баталгаат такси, дуудлагын жолоочийн үйлчилгээг ашиглахыг зөвлөж байна.
