СӨБ, ЕБС-ийн багш нарын цалинг 50 хувиар нэмэх санхүүжилт бүрэн хийгдлээ
2026-03-31 13:301min

2026 оны эхнээс СӨБ, ЕБС-ийн багш нарын цалинг 50 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн бөгөөд санхүүжилт улсын хэмжээнд бүрэн хийгдэж дууслаа.
2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс СӨБ болон ЕБС-ийн нийт багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн.
Оны эхний хоёр сард улсын татварын орлогын бүрдүүлэлт доголдсон тул зарим сургууль, цэцэрлэгийн санхүүжилт бүрэн олгогдоогүй байв.
Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар цалингийн нэмэгдлийн санхүүжилт улсын хэмжээнд бүрэн хийгдэж дууссан байна.
Ингэснээр багш, ажилтнууд нэмэгдсэн цалингаа бүрэн авах нөхцөл бүрдэж, салбарын хэмжээнд үүссэн хүлээлттэй холбоотой асуудал шийдэгдлээ.
