Гэр хорооллын цахилгааны хөнгөлөлтийг дөрөвдүгээр сарын 1-ээс зогсооно
2026-03-27 14:301min

Гэр хорооллын айл өрхийн оройн болон шөнийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс зогсоох шийдвэр гарчээ.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн оройн болон шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг журам арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид уг хөнгөлөлтөд хамрагддаг.
Гэвч хүйтний улирал дуусахтай холбогдуулан, гэр хорооллын өрхүүдэд олгож буй орой, шөнө, өглөөний цагийн цахилгааны хөнгөлөлтийг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зогсоохоор болсон байна.
