Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ 3 дугаар сард өсжээ
2026-03-25 12:301min

2026 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн байна.
Улаанбаатар хотод 2026 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн байна.
Үхрийн ястай махны үнэ 26,515 төгрөгт хүрсэн нь өмнөх 7 хоногийн 26,285 төгрөгтэй харьцуулахад 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн нэг килограмм үхрийн цул махны үнэ 30,417 төгрөг болж, өмнөх долоо хоногийн 30,179 төгрөгөөс 200 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Гол нэрийн барааны 7 хоногийн дундаж үнийн дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооны албан ёсны эх сурвалжаас авах боломжтой.
