Х:8 “Найрамдал зуслан-5 шар” чиглэлд шинээр хоёр зогсоол нэмжээ

2026-03-23 11:301min
20260323-113016-file.jpeg
X:8 “Найрамдал зуслан – 5 шар” чиглэлийн автобусны замналд Их Монгол өргөө болон Найрамдлын постын шинэ зогсоолуудыг нэмсэн бөгөөд өөрчлөлтийг энэ сарын 25-наас мөрдөнө.

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор X:8 “Найрамдал зуслан – 5 шар” чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ. Тус өөрчлөлтөөр Их Монгол өргөө (баруун, зүүн) болон Найрамдлын пост (баруун, зүүн) зогсоолыг шинээр нэмсэн байна.

Энэхүү шинэчлэлийг энэ сарын 25-наас мөрдөж эхлэх бөгөөд чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авна.