Монгол, БНСУ эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов
2026-03-20 15:301min

Монгол, БНСУ-ын эрүүл мэндийн сайд нар хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг тохиролцов.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтэй уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтаар Эрүүл мэндийн яамд хоорондын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг сэргээх, Хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэх, “Хавдар судлалын үндэсний төвийн II”-ийн хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэндийн цахим шилжилтийг дэмжих зэрэг чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн Монгол Улсад оношлогдож, эмчлэх боломжгүй өвчний үед БНСУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй эмчлүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь чадавхжуулах асуудлыг шийдвэрлэхээр тохиролцжээ.
