Өмнөговь аймагт гэр шатаж, хоёр хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэв

2026-03-20 14:301min
20260320-143013-file.jpeg
Өмнөговь аймгийн Ханхонгор суманд гэр шатаж, хоёр хүн түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн тухай дуудлага иржээ. Онцгой байдлын алба хаагчид галыг унтраасан байна.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Тохойн бууц” гэдэг газарт гэр шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 22:32 цагт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчид очиж, иргэн А-гийн эзэмшлийн дөрвөн ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Гал түймэрт өртсөн иргэн О /67 настай, эмэгтэй/ нь биеийн 90 хувийн түлэгдэлтэй, хүү А /31 настай, эрэгтэй/ нь хоёр гар сарвууны 20 хувийн түлэгдэлтэй байсныг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгчээ.