Ши Жиньпин энэ онд Монголд айлчилна

2026-03-18 13:001min
20260318-130021-file.jpeg
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны анхны айлчлалаас хойш 10 жилийн дараа энэ онд Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна. Мөн энэ онд Италийн Ерөнхийлөгч Монголд айлчлах юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Тэрээр анх 2014 онд Монголд айлчилж, УИХ-ын чуулганы танхимд үг хэлж байжээ.

Монголын талаас Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д айлчилж, Ши Жиньпин даргатай уулзсан байна.

2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, мөн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 30 жилийн ой, Ши Жиньпин даргын Монгол Улсад анх удаа айлчилсны 10 жилийн ой тохиож байна.

Мөн энэ онд Италийн Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчилна.