Улаанбаатар хотод агаар бохирдуулагч бодисын хэмжээ буурчээ
2026-03-17 11:301min

2026 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын агаар бохирдуулагч бодисын дундаж агууламж 9-62 хувиар буурсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Улаанбаатар хотын агаарын чанарын 2026 оны хоёрдугаар сарын тайланд агаар бохирдуулагч бодисуудын хэмжээ өмнөх оны мөн үеэс 9-62 хувиар буурсан талаар мэдээлжээ.
Тодруулбал, PM2.5 тоосонцор 20 мкг/м3-ээр буюу 30 хувиар, PM10 тоосонцор 34 мкг/м3-ээр буюу 29 хувиар, хүхэрлэг хий 52 мкг/м3-ээр буюу 62 хувиар, азотын давхар исэл 5 мкг/м3-ээр буюу 9 хувиар буурсан байна.
Нийслэлийн 19 цэгт агаар бохирдуулагч бодисуудын хэмжилтийг тасралтгүй хийж, автомат анализатораар тодорхойлж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.
