Оросын шинэ хий-дизель зүтгүүр 7100 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай

Орос улс шинэ хий-дизель хөдөлгүүрт зүтгүүрийг угсарч эхэлсэн бөгөөд энэ зүтгүүр нэг удаад 7100 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байна.
Энэ оны хоёрдугаар сард Оросын анхны гурван секцтэй хий-дизель зүтгүүр 3ЭТ30-ыг Брянскийн машин үйлдвэрлэлийн үйлдвэрт угсарч эхэлжээ.
Шинэ зүтгүүрийг Оросын дотоодын хэд хэдэн үйлдвэр хамтран бүтээж байгаа бөгөөд дизель түлш, байгалийн хийгээр ажиллах боломжтой юм.
Зүтгүүрийг 3300 кВт хүчин чадалтай дотоодын хүчний суурилуулалтаар тоноглохоор төлөвлөсөн бөгөөд 16ГДГ хий-дизель генераторыг зохион бүтээж, одоогоор туршилтын шатанд байна.
Дугуй-хөдөлгүүрийн блокуудыг Новочеркасскийн цахилгаан зүтгүүрийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа бөгөөд үндсэн зангилаануудыг Оросын цувралаар үйлдвэрлэдэг цахилгаан зүтгүүрүүдтэй нийцэхүйц, ижил стандартаар хийжээ.
Мөн дотоодын шинэ микропроцессорт удирдлагын систем болон үндсэн системүүдийн нөөцлөлтийн шийдлийг ашигласан байна.
Хий-дизель зүтгүүрийг ашигласнаар түлш хэмнэх ба байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Шинэ зүтгүүрийн анхны туршилтын загвар энэ онд бэлэн болохоор төлөвлөгдсөн гэж ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлэв.
