“Blue Mongolia Buir 2026” фестиваль Буйр нуурт зохион байгуулагдана
2026-03-16 10:301min

Буйр нуурыг олон улсын хэмжээнд таниулах, цэвэр усны үнэ цэнийг хамгаалах зорилгоор "Blue Mongolia Buir 2026" фестиваль ирэх зургаадугаар сард болно. Тэмцээнд усан сэлэлтийн олон төрөл багтсан.
Монгол Улсын хамгийн тунгалаг, цэвэр байгальтай Буйр нуурыг олон улсын хэмжээнд таниулах, цэвэр усны үнэ цэнийг хамгаалах зорилгоор “Blue Mongolia Buir 2026” фестиваль зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү фестиваль нь спорт, урлаг соёл, аялал жуулчлалыг хослуулсан арга хэмжээ бөгөөд Дорнод аймгийн Буйр нуурт ирэх зургаадугаар сарын 28-наас 30-ны хооронд олон улсын нээлттэй усан сэлэлтийн тэмцээн болох ганцаарчилсан болон холын зайн, буухиа уралдаан зэрэг уралдаанууд зохион байгуулагдана.
“Далайн хаадууд” клубын 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах тус фестивальд оролцогч бүрт “Finisher” сертификат олгох юм.
Тэмцээнд оролцогчдыг ирэх тавдугаар сарын 20-ныг хүртэл бүртгэхээр төлөвлөжээ.
