Монгол Улс шатахууны үнийг тогтворжуулах зөвлөлийг ахлах болжээ

Аж үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дэд сайд Б.Энхтүвшин Засгийн газрын 67 дугаар тогтоолоор шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зөвлөлийг ахлах болсон талаар мэдээллээ. Зөвлөлийн хурлыг өчигдөр хийж, энэ онд 481 мянган тонн шатахуун, нефть бүтээгдэхүүн хадгалах сав барихаар шийдвэрлэсэн байна.
Иран, Америкийн дайнтай холбоотойгоор дэлхийн нефть бүтээгдэхүүний зах зээлд өөрчлөлт гарч, Хормузын хоолойгоор дамжих нефтийн хэмжээ тодорхойгүй болсон нь брэнт маркийн газрын тосны үнийг ойролцоогоор 30 хувиар өсгөсөн гэж тэрбээр тайлбарлав. Энэ өсөлт манай улсын хил дээрх үнэд нөлөөлөх юм.
ОХУ-аас Евро-5 стандартыг хангасан нефтийн бүтээгдэхүүнийг багтах саванд авч болно гэж мэдэгдсэн байна. Энэ онд БНХАУ-аас нефть бүтээгдэхүүн импортлох боломжгүй болсон тул Монгол Улс нефтийг 100 хувь ОХУ-аас авах төлөвтэй байна.
АИ92 авто бензиний нийлүүлэлтийн үнэ тогтвортой байгаа бөгөөд гэрээ 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчинтэй байна. Тонн тутмын үнэ 705 орчим ам.доллар бөгөөд үнэ 30 хувиар дээшлэх эсвэл буурах тохиолдолд гэрээний заалтаар үнэд өөрчлөлт орж болно. Иймд ойрын гурван сарын хугацаанд АИ92 шатахууны үнэ тогтвортой байх төлөвтэй гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч үнэ чөлөөлсөн Евро-5 дизель түлш болон Евро-92 шатахууны үнэ хэлбэлзэх магадлалтай бөгөөд ойрын 7 хоногт үнэ тогтвортой байхыг хүлээж байгааг дэд сайд тэмдэглэв.
Монгол Улс одоогоор АИ92 шатахууны 40 хоногийн нөөцтэй бөгөөд ОХУ-тай тогтмол хамтран ажиллаж, гэрээний үүргээ биелүүлэн нефть нийлүүлж байгаад талархал илэрхийлсэн байна. ОХУ-аас сард 60-70 мянган тонн АИ92 шатахуун тогтмол нийлүүлж байгаа бөгөөд энэ нийлүүлэлт тасалдахгүй гэж мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй тул тодорхой хэмжээний өөрчлөлт гарах магадлал байгааг Б.Энхтүвшин онцлов.
