Цахим орчинд залилангийн хэрэг гарчээ
2026-03-13 21:301min

Цахим орчинд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан бусдыг залилсан хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгагдаж байна.
Цахим орчинд зар мэдээлэл байршуулж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах замаар бусдыг залилж, хохироох тохиолдол гарч байна. Тухайлбал, Монгол Улсын гавьяат цол авах зорилгоор үл таних этгээдэд 30 сая төгрөг өгч залилуулсан хэрэг гарчээ.
Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад төрийн болон хувийн хэвшлийн нөлөө бүхий байгууллагад ажиллаж байсан С, А, Д нар бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд цахим орчин дахь ийм төрлийн зар мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж байна.
