Ойрх Дорнодоос 91 иргэнийг эх оронд нь татан авлаа

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ойрх Дорнодод байгаа 91 иргэнийг МИАТ ТӨХК тусгай үүргийн нислэгээр эх оронд нь авчирлаа.
Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдлын улмаас зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан байна. Үүний улмаас олон улс өөрсдийн иргэдийг тус бүс нутгаас татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ татан авах шийдвэр гаргаж, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг амжилттай гүйцэтгэжээ. Энэхүү нислэгээр 91 иргэнийг эх оронд нь авчирсан байна.
МИАТ ТӨХК нь дайны бүсэд байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээж, United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран уг ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.
