Н.Алтанхуягийн Ерөнхийлөгчид нэр дэвших эсэх шүүхийн шийдвэрээр тодорно

АН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гишүүнээр Н.Алтанхуяг нэрлэгдэж байна.
Тэрбээр Хөгжлийн банкны хэргээр гурван удаа цагаадсан бөгөөд хамгийн сүүлд 2025 оны есдүгээр сарын 8-17-ны хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШТШ-д болсон шүүх хуралдаанд гурван аж ахуйн нэгж, 19 хүнийг буруутган яллаж, 23-ыг нь цагаатгах шийдвэр гаргасан юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэний улмаас хэрэг дахин шүүхэд шилжсэн билээ.
2026 оны гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болсон шүүх хуралдаанд оролцогчид болон өмгөөлөгч нар тайлбар мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгчид зөвлөлдөхөөр тодорхойгүй хугацаагаар завсарласан юм.
Шүүхээс зөвлөлдөхдөө оролцогчдын санал бүрийг протоколтой харьцуулан, хэрэгт холбогдох баримтуудыг нарийвчлан судлахыг мэдэгдсэн бөгөөд шийдвэрийн хугацааг тодорхойлоогүй байна.
Шүүх хурал 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагт үргэлжлэх бөгөөд шийдвэр танилцуулахыг мэдэгдсэн байна.
Ингэснээр Н.Алтанхуяг дахин цагаадах эсэх, яллагдах эсвэл хэргийн процесс дахин мөрдөн байцаалт руу шилжих эсэх шийдвэр гарах юм.
АН-ын гишүүдийн үзэж байгаагаар энэ хэргийг удаашруулж, эрх баригчид нөлөөлж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг амжилтгүй оролцуулах зорилготой залхаан цээрлүүлэлт, хэлмэгдүүлэлт байж болзошгүй гэж үзэж байна.
