Маргааш баруун аймгуудын нутгаар салхи ширүүснэ

2026-03-10 10:301min
20260310-103026-file.jpeg
Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн болон Увсын өмнөд нутгаар салхи секундэд 18-24 метр хүрч ширүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Цаг уурын байгууллагын мэдээллээр маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар болон Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэх төлөвтэй байна.

Мөн энэ сарын 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгууд, говийн аймгуудын хойд хэсэг болон зүүн аймгуудын баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Үзэгдэх орчин хязгаарлагдах бөгөөд зам даваа гүвээ, гудамж талбайд халтиргаа гулгаа үүсэх, мөн ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.