“Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагийн турш үйлчилж байна

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна. Үйлчилгээний чиглэлүүдэд Х:19 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ), Х:20 (5 шар-Чингис хаан ОУНБ), ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) багтдаг.
Х:19 чиглэлд том хүн 15,000 төгрөг, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Энэ чиглэлд Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор зэрэг зогсоолуудаар үйлчилдэг.
Х:20 чиглэлд том хүн 10,000 төгрөг, хүүхэд 5,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 5 шар, Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар зэрэг зогсоолуудаар үйлчилнэ.
ШҮ:4 чиглэлд том хүн 15,000 төгрөг, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Энэ чиглэл нь Сүхбаатарын талбайгаас Чингис хаан ОУНБ хүртэл үйлчилдэг.
Нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь нь чиглэл тус бүрээр ялгаатай бөгөөд иргэд UBCARD аппликейшнаар гурван хоногийн өмнөөс суудлаа урьдчилан захиалах боломжтой юм. Мөн бүх төрлийн картаар төлбөр төлөх боломжтой.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар.
