Монгол Улсад анх удаа Олимпын Таеквондогийн Ази Тивийн Аварга Шалгаруулах тэмцээн болно

2026-03-09 17:301min
20260309-173043-file.jpeg
2026 онд Монгол Улсад анх удаа Олимпын Таеквондогийн Ази Тивийн Аварга Шалгаруулах XXVII дугаар тэмцээн зохион байгуулагдаж, 45 орны тамирчид гурван төрлөөр өрсөлдөнө. Тэмцээн Азийн зуны спортын наадамд оролцох эрх олгох тэмцээн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Олимпын Таеквондогийн Ази Тивийн Аварга Шалгаруулах XXVII дугаар тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана. Тэмцээнд 45 орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр өрсөлдөнө. Энэхүү тэмцээн нь 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Аичи мужийн Нагоя хотноо болох Азийн зуны XX дугаар спортын наадамд оролцох эрх олгох тэмцээн юм.

Дэлхийн Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч доктор Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирэх бөгөөд тус холбооны үзүүлэн тоглолтын баг болох Америкийн авьяаслаг тамирчид шоуны “Алтан баззер”-ийн бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, таеквондогийн урлаг, хүч чадлын үзүүлбэрийг толилуулах болно.

Монголын тамирчид өмнө нь насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байсан нь Монголын таеквондогийн спортын хөгжлийн түвшинг харуулж байна.