Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт ба тусламж үйлчилгээний статистик

2026-03-09 11:301min
20260309-113023-file.jpeg
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө төлдөг иргэдийн төлөлт, авсан тусламж үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Малчин, оюутан, гадаадын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн статистик багтсан байна.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө төлдөг малчин, оюутан, гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн шимтгэл төлөлт, авсан тусламж үйлчилгээний мэдээллийг танилцуулж байна.

Малчдын хувьд 3,308 малчин нийт 52.3 сая төгрөгийн шимтгэлийг даатгалын санд төвлөрүүлж, 11,864 тохиолдлоор 12 төрлийн тусламж, үйлчилгээ авч, ЭМД-ын сангаас 1.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлжээ.

Оюутнуудын дунд нэгдүгээр сард 12,936 оюутан 204.9 сая төгрөгийн шимтгэл төлсөн бөгөөд ЭМД-ын сангаас 29,703 тохиолдлын тусламж, үйлчилгээнд 3.5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн хувьд нийт 30 иргэн 950 мянган төгрөгийн шимтгэл төлж, 8 төрлийн тусламж, үйлчилгээний 267 тохиолдолд ЭМД-ын сангаас 50.5 сая төгрөг олгожээ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид 35,093 иргэн нийт 555.8 сая төгрөгийн шимтгэлийг даатгалын санд төвлөрүүлж, 76,900 тохиолдлын тусламж, үйлчилгээнд 11.4 тэрбум төгрөгийг гэрээт эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан олгосон байна.