МЧБХ-ны нэрэмжит олимпын жингийн “Шилдэг-8” анхдугаар тэмцээн боллоо
2026-03-06 21:301min

Монгол Чөлөөт Бөхийн Холбооны нэрэмжит олимпын жингийн "Шилдэг-8" анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдэг тамирчин болон шүүгчийг тодрууллаа.
Монгол Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит 90 сая төгрөгийн шагналын сантай, олимпын жингийн “Шилдэг-8” чансаа өндөр анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд түрүүлсэн ДАШТ болон Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Б.Хулан тодорсон байна.
Мөн тэмцээний шилдэг шүүгчийн шагналыг олон улсын шүүгч У.Ууганбаатарт гардуулжээ.
“Шилдэг-8” анхдугаар тэмцээний шилдэгүүдэд тус бүр 1.5 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.
