М.Мөнхгэрэл 50 кг-ын жинд хөнгөн жингийн аваргаар тодорлоо
2026-03-05 08:001min

Эрдэнэт хотод болсон Олимпын жингийн "Шилдэг-8" тэмцээний 50 кг-ын жинд М.Мөнхгэрэл түрүүлж, Б.Мөнхнар мөнгөн медаль хүртэв.
Энэ оны эхэнд болсон Улсын аваргад амжилттай оролцсон Олимпын жингийн шилдэг найман бөхийн чансаа өндөр тэмцээн өнөөдөр Эрдэнэт хотод эхэллээ. Тэмцээний шагналын сан 90 сая төгрөг бөгөөд анх удаа зохион байгуулагдаж буй Олимпын жингийн “Шилдэг-8” чансаа өндөр тэмцээнд 50 кг-ын жинд өсвөр үе, залуучууд, U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл түрүүлсэн байна.
Харин Улсын аваргын 50 кг-ын жинд сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн Б.Мөнхнар энэ удаад мөнгөн медаль хүртжээ. Хүрэл медалийг Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний тамирчин Б.Сувд-Эрдэнэ авсан байна.
