Сэлэнгэ, Төв аймагт автомашин мөсөнд цөмөрч, цасанд суусан дуудлагаар аврах ажиллагаа явагдав

2026 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 01:59 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “19 дүгээр зөрлөг” орчимд суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход иргэн Т-ийн “Lexus RX450h” загварын суудлын автомашин урд талын хоёр дугуйгаар мөсөнд цөмөрсөн байсан бөгөөд автомашиныг татан гаргасан байна.
Мөн 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 19:20 цагт Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Баянгийн-Энгэр” орчимд гурван зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход “Toyota Prius 20” загварын суудлын автомашин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гурван хүнтэй цасанд суусан байсан бөгөөд автомашиныг татан гаргажээ.
