2026 оны Монгол хэл бичиг, ЭЕШ-ын бүртгэл эхэллээ
2026-03-04 14:041min

2026 оны Монгол хэл бичиг болон ЭЕШ-ын бүртгэл гуравдугаар сарын 4-ний өглөө эхэлж, тавдугаар сарын 15-ны өдөр дуусна. Өмнөх оны шалгуулагчдын бүртгэл гуравдугаар сарын 6-наас эхэлнэ.
2026 оны Монгол хэл бичиг болон ЭЕШ-ын бүртгэл 2026 оны гуравдугаар сарын 4-ний өглөө 09:00 цагт эхэллээ. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт дуусах юм.
Өмнөх оны шалгуулагчдын бүртгэл хоёр хоногийн дараа, гуравдугаар сарын 6-ны өдрөөс эхэлнэ. Шалгуулагчид өөрийн сурч буй сургалтын цахим системээр дамжуулан бүртгэлээ хийх ёстой.
