“Сайн” картын хэрэглээг 2026 оны 3 дугаар сарын 1-нээс зогсооно

Нийслэлд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор 2026 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн “Сайн” картын хэрэглээг бүрэн зогсооно.
Иргэд түлш худалдан авахдаа зөвхөн ХОТУЛА аппликэйшн болон иргэний үнэмлэх ашиглах юм.
Шинэ систем нь иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхээс гадна айл өрх, иргэд түлшний хэрэглээгээ хянах боломжийг олгоно.
ХОТУЛА аппликэйшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэгүүдийн түлшний нөөцийг харах, галлагааны улиралд хэрэглэсэн түлшний хэмжээг хянах боломжтой.
Хэрэглэгчид ХОТУЛА аппликэйшнийг гар утсандаа татаж, бүртгэлээ баталгаажуулж, заавар авахыг хүсвэл Тавантолгой түлш ХХК-ийн 70119400 болон ХОТУЛА аппликейшний 7272-9200 дугаарын утсанд хандах боломжтой.
