Ерөнхий сайд Г.Занданшатар Central TV-ийн The Tonight Show-д оролцоно

2026-02-22 16:301min
20260222-163029-file.jpeg
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Central TV-ийн The Tonight Show-д оролцох бөгөөд уг шоу анх удаа Монголд зохион байгуулагдаж байна. Тэрбээр өөрийн дурсамжаа хуваалцахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Central TV-ийн The Tonight Show нэвтрүүлэгт оролцохоор болсон талаар өөрийн цахим хуудсаараа мэдээллээ. Тэрбээр уг шоу нь 71 жилийн түүхтэй, АНУ-д үүссэн алдартай нэвтрүүлэг бөгөөд анх удаа Монгол Улсад зохион байгуулагдаж байгааг онцолсон байна. Ерөнхий сайд шоуг дэлхийн стандартад нийцүүлэн үндэсний агуулгаар баяжуулж буй залуу багт талархал илэрхийлжээ. Мөн тэрбээр могой жилийг үдэж, гал морин жилийг угтан шинийн 5-ны орой цэнхэр дэлгэцээр гарах дугаарт өөрийн сонирхолтой дурсамжуудаа хуваалцаж, илэн далангуй ярилцахаар төлөвлөж байгаагаа дурдсан байна.