Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын баярын өдрүүдийн ажиллах цагийн хуваарь

2026-02-18 15:011min
20260218-150110-file.jpeg
НЭМГ-аас баяр амралтын өдрүүдэд ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарийг танилцууллаа. Дүүргийн төвүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллана.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ) баяр амралтын өдрүүдэд ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарийг танилцууллаа.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинетүүд битүүний өдөр буюу маргааш 10:00-14:00 цагт, мөн хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд 11:00-15:00 цагийн хооронд ажиллах юм.

Өрхийн Эрүүл мэндийн төвүүд энэ сарын 21-22-ны өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулна.