2026 оны эхний сард Монгол Улсын нийгмийн халамжийн үйлчилгээний үзүүлэлтүүд
2026-02-18 10:301min

2026 оны нэгдүгээр сард Монгол Улсад нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 1.6 сая болж, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар буурсан байна. Халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээ 5.4 хувиар нэмэгдэж, нийгмийн даатгалын сангийн орлого өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсад 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 1.6 сая хүн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
Олгосон халамжийн тэтгэмж, тусламж үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 195.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өнгөрсөн онтой харьцуулахад 5.4 хувиар өссөн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2026 оны нэгдүгээр сард 585.7 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний дотор тэтгэмжийн даатгалын сангийн орлого 25.8 хувиар, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн даатгалын сангийн орлого 27.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
