“The MongolZ” баг Украины “Natus Vincere” багтай шөвгийн наймд тоглоно

2026-02-18 07:001min
20260218-070028-file.jpeg
"The MongolZ" баг PGL Cluj-Napoca 2026 тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтод Украины "Natus Vincere" багтай шөвгийн наймд шалгарахын төлөө тоглоно.

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын өндөр чансаатай багууд оролцсон PGL Cluj-Napoca 2026 тэмцээн Румын улсад тав дахь өдрөө үргэлжилж байна.

Уг тэмцээний шагналын сантай дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнөө орой болно. Монголын “The MongolZ” баг нэгдүгээр тойрогт Бразилын paiN Gaming багийг хожсон бол хоёрдугаар тойрогт Францын “Vitality” багт ялагдсан.

Өнгөрсөн шөнө “The MongolZ” баг Украины “B8” багийг хожсоноор хоёр хожил, нэг хожигдолтой боллоо. Ингэснээр шөвгийн наймд шалгарахын төлөө Украины “Natus Vincere” багтай өнөө орой 21:00 цагт тоглохоор болжээ.

2025 онд хоёр баг нийт долоон удаа учраа таарч, “The MongolZ” хоёр удаа хожсон байна. Сүүлийн удаа 2025 оны аравдугаар сард Thunderpick world championship тэмцээний шөвгийн дөрөвт Украины баг 2:1 харьцаатай хожиж байв.