Д.Чойжамц: Шинийн 1-ний өглөө босох нь жилд сүлд хийморьтой байхтай холбоотой

Д.Чойжамцын хэлснээр, шинийн 1-ний өглөө 5:40-7:40 цагийн хооронд босож чадаагүй бол тухайн жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй гэжээ.
Тэрээр өнөөгийн залуус бэлгэдлийг мэдэхгүйгээр гэрээ цоожлоод “Бууз иднэ” гэж аавындаа очдогийг онцолсон байна. Ам цагаан хулгана морилон орж ирэх үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангаж гуриатдаггүй гэжээ. Гэвч энэ бэлгэдлийг мэдэхгүй залуус гэрээ цоожлоод бууз идэхийг голчилдог байна.
Мөн битүүний орой тахиа буюу 21:40-23:40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг ёс заншил байдаг аж.
Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой бөгөөд үүнийг зөвхөн хөдөөний айлуудын ёс заншил гэж үзэхгүй гэдгийг Д.Чойжамц онцолсон байна.
Тэрээр бас зүг мөрөө гаргаагүйгээс болж “Мордохын хазгай” болохыг сануулжээ.
