Монгол Улсын хил зөрчсөн гадаадын иргэдэд ял оноож шүүхэд шилжүүлжээ

2026-02-17 10:041min
20260217-100350-file.jpeg
Монгол Улсын хил зөрчсөн Вьетнам, Хятад улсын иргэдийг хилчид саатуулж, тагнуулын байгууллага шалгасны үндсэн дээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Хятад иргэнийг долоон сарын хорих ял оноосон байна.

Монгол Улсын хил зөрчсөн гадаадын иргэдийг хилчид саатуулж, тагнуулын байгууллагад шалгасны үндсэн дээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Вьетнам улсын иргэн Д.Т Замын-Үүдийн хилийг явганаар зөвшөөрөлгүйгээр нэвтрэх гэж байсныг саатуулж, Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсгийн дагуу яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн БНХАУ-ын иргэн Ван Лайд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт хэргийг хэлэлцэж, ОХУ-ын талаас хил зөрчин орж ирсэн гэмт хэрэгт холбогдуулан долоон сарын хорих ял оноосон байна.